Tuesday, August 28, 2012

Өөрөө өөртөө засалч


Ум мани бадми хум
Ум дари дүдари дүри суухай

Та өөрөө өөртөө засалч
Толгой тархи нүүрний цусан хангамжийг сайжруулах хий бясалгалын дасгал
Энэхүү хий бясгалын дасгалыг хийснээр толгой тархи нүүрний эд эсийн цусан хангамжийг сайжруулаж, тархины наалданг судасны хатуурлыг илааршуулна. Энэ дасгалыг 5-7 минутанд суугаа босоо хэвтээ ямарч нөхцөлд хийх бололцоотой.
Бэлтгэх байдал:
Ээмэг үсний зүүлт хавчаар бөгж зэрэг чимэглэлийг бүрэн авсан байна.
Дасгал
1.      Хоёр гарын алга алганы ар өвөр хуруу бугуй шууг үрж энерги хуримтлуулна.
2.      Хуримтлуулсан энергиэ хоёр гарын алгыг үнэртэж хүртэнэ.
3.      Хоёр гарын алгаар нүүрээ бүтнээр нь дээш доош нь 9 удааа илнэ.
4.      Дунд, ядам хуруугаараа 2 нүдээ хамрын ухархайгаас гадна тийш 9 удаа илнэ.
5.      Магнайнаас ар шилний үсний адаг хүртэл 2 алгаараа толгойны орой, хоёр хажуугаар ээлжлэн 9 удаа хүчтээвтэр илнэ.
6.      Мөн магнайнаас ар шилний үсний адаг хүртэл толгой орой, хоёр хажуугаар ээлжлэн 9 удаа 2 гарын хуруунуудаар зөөлөн товшино.
7.      Хоёр чихийг доош дээш нь эрхий долоовор хуруугаараа барьж 3 удаа имэрнэ.
8.       Хоёр чихийг доош нь эрхий долоовор хуруугаараа барьж 3 удаа шувтарна.
9.      Баруун зүүн гарын хурууны өндөгөөр зүүн баруун талын бага тархинд баруун гар цагын зүүний эсрэг, зүүн гар цагын зүүний дагуу зэрэг эргүүлэх маягаар 9 удаа илж, бага тархины товгор хэсэгт 9-н хурууны өндөгөөр дарна.
10.  Баруун зүүн гарын алгаараа зүүн баруун чихний доод араас хүзүүгээ баруун зүүн талын эрүүний тал хүртэл 9, 9-н удаа иллэг хийнэ. Зүүнээс эхэлнэ.
11.  2 гараа ташаандаа аваад толгойгоо баруун зүүн тийш нь 9, 9-н удаа эргүүлнэ. Мөн толгойгоо хойш-урагш 10 удаа дохиж, зүүн-баруун тийш ээлжлэн 10-н удаа ганхуулна.
12.  2 гараараа ээлжлэн хүзүүний угаас мөр дагуулан ар өвөрөөр нь 3, 3-н удаа хүчтэйхэн илэх юм уу товших дасгалыг хийж дуусгана.

Хоол боловсруулах эрхтэн системийн иллэг
Энэ нь залгиур хоолойноос хэвлийн хөндий дэх хоол боловсруулах бүх эрхтэнийг \ улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэг, бүдүүн гэдэг, элэг, цөс, нойр булчирхай\ хамарч тэдний үйл ажиллагааны жигд ажиллагааг хангана. Өдөр шөнийн аль ч үед иллэгийг босоо, суугаа хэвтээ байдалд хийж болно. Өглөө сэрэнгүүтэй өлөн элгэн дээрээ хэвтээ байдлаар хийвэл илүү тустай.
Улаан  хоолойн иллэг:
Ирүүний талхины урд талаас багалзуурыг дамжуулан доош нь баруун зүүн гарын эрхий заагуур хуруугаар ээлжлэн 9, 9-н удаа илнэ.
Ходоод, хэвлийн иллэг:
Баруун зүүн гарын алгаар ээлжлэн аюулхай, хүйсийг оруулан хэвлийн дээд хэсэг буюу ходоодыг нар зөв\цагын зүүний дагуу\ тойруулан 9 удаа илж, цааш нь хэвлийг том тойргоор мөн 9-н удаа нар зөв тойруулан илнэ. Ингэж илж дуусгаад 2 гарын эрхий хурууны өндөгөөр юм уу хуруунуудын өндөгөөр доош нь 9-н удаа шувтарч илнэ. Харин нөхцөлд баруун гарын ар дээр зүүн гарын алгыг давхарлан дээрх байдлаар 2 дахин илж гүйцэтгэнэ. Дахин хэлэхэд энэ иллэг нь хоол боловсруулах эрхтэний жигд ажиллагааг хангаад зогсохгүй хоол шингэлтийг сайжруулж, хортой өвчлөлүүдээс сэргийлэхэд дэмжлэг үзүүлж гэдэс зангирах, наалдинг үүсэхээс сэргийлж чадна.

Энэ тухай бурхан болооч Жалиар овогт Батын Пүрэвсүрэн маарамба, эмчийн айлдсанаар бэлтгэн түгээв.


Thursday, August 9, 2012

Файл доторх програм ба хувьсагчууд


Бид нэг мөрт програмууд бичиж чаддаг болсон. Тиймээс програм яаж бичихийг мэдэхгүй бусад хүмүүст бичсэн програмаа илгээхийг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Notepad/Нөүтпэд/-аар засварлах

Пайтон програмууд бичих, оруулах нь хялбархан байдаг. Пайтон програмыг виндовсийн notepad програм дээр энгийн бичвэр мэт бичдэг. Иймээс notepad ажиллуулж доорх хялбар кодыг бичнэ үү:
Хялбар код 1 - hurga.py
#Engiin program.
print "Minii henz hurga, Magnai halzan zurvastai,"
print "Myangan honinii dundaas, Bi harmagts tanidag," 
print "Myars myars mailj, Namaig chigleseer irdeg"
print "Dun tsagaan ustei, Duran har nudtei,"
print “Tursun hoton dotoroo, Tuunees huurhun amitan ugui.”
Хялбар кодыг адилхан алдаагүй бичсэн бол 'hurga.py' нэр өгч дэлгэц дээр хадгална. Хадгалах дараалал:
File>Save товшино.
Desktop гэсэн бичвэр дээр товшиж,  доор байх нэр өгөх хэсэгт hurga.py нэр өгч Save товшино.
Энэ зурагт файлын нэр байх хэсгийг анхаарч хараарай. Ийм нэртэй файл дэлгэц дээр үүснэ.

      Айдл (IDLE) орчин ашиглах

Одоо Пайтон Айдл програм ажиллуулна уу.(2.1-д үзсэн). File > Open  товшиж hurga.py файлыг олж, нээнэ. Нээгдэх шинэ цонхонд бичсэн програмын код харагдана. Програмаа ажиллуулж хөрвүүлэхдээ Run>Run Module сонгон товшино. (эсвэл F5 товчлуур товшино). Таны бичсэн програм үндсэн Пайтоны дэлгэцэн(*Python Shell* гэж нэрлэдэг)-д ажиллаж доор үзүүлсэнтэй адил үр дүн гаргаж, үзүүлнэ:
Хялбар код 2 - hurga.py гаралт
Minii henz hurga, Magnai halzan zurvastai,
Myangan honinii dundaas, Bi harmagts tanidag,
Myars myars mailj, Namaig chigleseer irdeg
Dun tsagan ustei, Duran har nudtei,
Tursun hoton dotoroo, Tuunees huurhun amitan ugui.
Мөн Пайтон програмаар Notepad-иар үүсгэсэн шиг Айдл хэрэглэж үүсгэнэ.  Жишээ нь: Айдл програмын File > New гэж сонгон үүсгэнэ. Хэн ч өөрийн програмуудаа бичихэд хялбар юм.
Анхааруулах тайлбар:
     Нэгдүгээрт бүх тайлбар харагдахгүй байна. Энд зохиогч, хөгжүүлэгчийн тайлбар хөрвүүлэгдэхгүй байна. (Хөрвүүлэхээр туршихдаа чагт тавьж, эмх цэгцгүй байдлыг арилгана. )
     Хоёрдугаарт мөрүүдийн хоорондын холбоо хамаарлыг илрүүлдэг.Энэ нь бичвэрийн хоорондох таслалаар тусгаарлагдсан байна.  Print тушаалаар шинэ мөр эхэлж, дэлгэцэнд бичвэр харагдсанаар програм зогсдог.
     Мөн та бичсэн програмаа өөрийн тушаалын мөр прогам(MSDOS)-аас ажиллуулж туршиж болно. Тушаалын мөрөнд:
1.      'cd  Desкtop’ гэж бичээд Enter товшино.
2.      Дараа нь ‘dir’ гэж бичээд Enter товшино.
3.      hurga.py гэж бичээд Enter товшино.
4.      Таны програмыг тушаалын мөр биелүүлж хэвлэж харуулна.

Хувьсагч
Одоо хувьсагчийн тухай танилцъя. Өнгөрсөн хугацаанд хувьсагчийн тоон утгын тухай үзсэн. Одоо хувьсагч хэрэглэх програм бичэцгээе. Айдл нээж  'File>New Window'  товшин шинэ цонх гаргаж, програм бичихэд амархан байдаг. Доорх хялбар кодыг бичнэ үү. (эсвэл доор бичигдсэн кодыг идэвхжүүлж, хуулан Айдлд буулгаж, анхааралтайгаар харьцуулан үзээрэй.):
Хялбар код 3 – Хувьсагчид
#huvisagchiig jisheegeer haruulsan baina.
print "Ene program huvisagchiig uzuulj baina."
v = 1
print "Odoo v-giin utga ", v
v = v + 1
print "v-iin utga uruu 1-eer nemegdej, v-iin utga", v, “bolno.”
v = 2
print "v –iin avch baisan utga uurchlugdunu."
print "jisheend v-iin utga odoo", v, “baina”
print "v-g 5-aar urjvel v-iin utga", v*5
print "gevch v-iin utga uurchludukhgui. Tukhain ued l kheregledene.”, v
print "v = v * 5 gej v-iin utgiig ikhesgej uurchlukh bol dooorkh shig bichine."
v = v * 5
print "odoo v, v/5 utguud", v, "tentskhgui", v / 5

  Тэмдэгтүүд /Strings/

Өнгөрсөн хугацаанд хувьсагчийн тоон утгууд хэрэглэж үзсэн. Ямар ч үед тэдгээрийг өөрчилж болно. Та тэдгээрийг олон янзын тоонууд болгож болно. Хувьсагчид бичвэр багтааж болно. Хувьсагчид бичвэр багтаасан бол тэмдэгт /string-стринг/ гэж дууддаг. Энэ програмыг туршина уу:
Хялбар код 4 - Тэмдэгтүүд
#хувьсагчид бичвэрүүдийг оноох.
#эхний тэнцүүгийн тэмдэгийн өмнөх хэсгийг хувьсагч гэж нэрлэнэ.
#тэнцүүгийн тэмдэгийн арын хэсгийг бичвэрүүд гэж нэрлэнэ.
ug1 = "Sain uu?"
ug2 = "Ugluunii mend!"
ug3 = "Tand ch bas,"
print ug1, ug2 #эхний 2 хувьсагчийг хэвлэх тушаал
uguulber = ug1 +” ”+ ug3+ " " + ug2 #дахин “uguulber” нэртэй хувьсагч үүсгэж, оноох бичвэрт хувьсагчуудыг нэмэх үйлдэл хийхээр бичсэн байна.
print uguulber #сүүлийн хувьсагчийг хэвлэж харуулах тушаал өгсөн байна.

Хялбар код 5 – Тэмдэгтүүдийн гаралт
Sain uu? Ugluunii mend!
Sain uu? Tand ch bas, Ugluunii mend!
Та бичвэр агуулсан хувьсагчуудыг үзлээ. Хувьсагчуудыг нэг үсэг болон түүнээс олон үсгээр нэрлэж болох ба бид ug1, ug2, ug3, uguulber нэртэй хувьсагч үүсгэсэн. Энд урт үг эсвэл өгүүлбэрээр хувьсагч үүсгэж, хувьсагчуудыг нэмж нэгтгэж болж байна. Гэхдээ үгүүдийн дунд (хооронд нь зай үүсгэх) "  " зайтай тэмдэгт нэмсэн учраас үгүүд салангид хэвлэгдэнэ. Хэрэв “” тэмдэгт бичвэл үгүүд зайгүйгээр хоорондоо нийлнэ.
Дүгнэлт
Дууслаа! Бид одоо урт програм бичих тухай ойлгосон ба хувьсагчийн хэрэглээг мэдлээ. Дараагийн хичээлээр функцүүдыг хэрхэн хэрэглэх, тэдгээр нь юу хийдгийг үзнэ.

Monday, July 30, 2012

Пайтонд математик


   Одоо зоригтой бичиж туршъя. Та бичсэн програмын кодын үр дүн болох гаралтыг цэнхэр өнгөтэйгээр харах ёстой. Хийсэн үйлдлийн тайлбаруудыг дугуй хаалтанд дотор хийж өгсөн.

Хялбар код 2 - Математик

>>> 1 + 1
2
>>> 20+80
100
>>> 18294+449566
467860
(Энд тоонууд нэмэгдсэн байна.)
>>> 6-5
1
(Хасах үйлдэл хийгдсэн байна.)
>>> 2*5
10
(Үржих үйлдэл хийгдсэн байна!)
>>> 5**2
25
(Зэрэг дэвшүүлэх үйлдэл хийгдсэн байна. Жишээ: 5*5)
>>> print "1 + 2 niilber baina."
1 + 2 niilber baina.
(Дэлгэц дээр ямар нэг бичвэр илэрхийлэл хэвлэсэн байна.)
>>> print "neg kilobyte ni 2^10 byte, esvel", 2**10, "byte baina"
neg kilobyte ni 2^10 byte, esvel 1024 byte baina.
(Өгүүлбэр илэрхийлсэн хувьсагчууд ба нийлбэрүүд хэвлэнэ. Хэсэг бүрийг таслалаар заагласан байна.)
>>> 21/3
7
>>> 23/3
7
>>> 23.0/3.0
7.6666...
(Хуваахад үр дүн бутархай тоо үүснэ.)
>>> 23%3
2
>>> 49%10
9
(Тоог хуваахад гарах үлдэгдэлийг харуулсан байна.)
Бичсэн код байхад кодын үр дүнг үзэж болно. Дугуй хаалтанд тайлбарлав. Пайтоны үндсэн тушаалууд /командууд/, ямар үйлдэл хийдэг тухай хүснэгтээр доор үзүүлсэн байна.

Хүснэгт 1 – Пайтоны үйлдлүүд
Тушаал
Нэр
Жишээ
Гаралт
+
Нэмэх
5+3
8
-
Хасах
8-7
1
*
Үржих
3*7
21
/
Хуваах
29/3
9
%
Үлдэгдэл
29/3
2
**
Зэрэг дэвшүүлэх
5**2
25

Математикийн багш нар үйлдлүүдийн дэс дараа гэж нэрлэдэг. Пайтонд ч мөн үйлдлүүдийн дэс дараалалд хэрэглэдэг тэмдэгүүд байдаг. Хэрэв мартсан бол сануулья. Үүнд:
  1. Дугуй хаалт ()
  2. Зэрэг дэвшүүлэх **
  3. Үржих *, Хуваах /, Үлдэгдэл олох %
  4. Нэмэх + ба хасах -

Үйлдэл гүйцэтгэх дэс дараа

Энд таны мартсанаа сэргээхэд хэрэг болох зарим жишээг үзүүлэв.
Хялбар код 3 – Үйлдэл гүйцэтгэх дараалал

>>> 1 + 2 * 3
7
>>> (1 + 2) * 3
9
Энэ эхний жишээнд компьютер эхэлж 2*3 үйлдлийг хийгээд дараа нь 1 –ийг нэмж тооцоолжээ. Эхлээд үржих үйлдэл дараа нь нэмэх үйлдэл хийсэн байна.
Хоёр дах жишээнд компьютер эхлээд 1+2, дараа нь 3-аар үржиж тооцоолсон байна. Яагаад тэгсэн бэ гэвэл дугуй хаалтанд байгаа үйлдлийг эхэлж хийдэг. Сүүлд нь үржих үйлдэл хийжээ.
Жишээг харвал дугуй хаалт тавиагүй бол баруунаас зүүн тийш дараалан тооцоолжээ. Хэрэв дугуй хаалт байгаа бол хаалтанд байгаа үйлдлийг эхэлж тооцоолдог байна. Дараах жишээг үзнэ үү.
Хялбар код 4 – Дугуй хаалт

>>> 4 - 40 - 3
-39
>>> 4 - (40 - 3)
-33
Эхний жишээнд эхэлж 4-40 үйлдлийг бодоод дараа нь 3 тоог хасах үйлдэл хийсэн байна.
Дараах жишээнд 40-3 үйлдлийг хийж, дараа нь 4-өөс хасаж бодсон байна.
 
Код бичвэрт тайлбар хийх

Олон мөр програмчлахад ямар нэг юм мэдэж, санахад тайлбар хэрэгтэй болдог. Дараах кодыг бичнэ үү /Тиймээ үр дүн харагдаж байна./:
Хялбар код 5 - Тайлбарууд

>>> #Bi tailbar hiiv!
>>>
Кодын хэсэг болох тайлбар нь ажиллахгүй байна. Пайтонд ямар нэг зүйлийн өмнө нь чагт тавьсанаар тайлбар хийгддэг. Тайлбарын чагтын араас бичсэн зүйлийг хоосон, харин өмнө нь бичсэн зүйлийг хэрэгжүүлдэг байна. Тиймээс та дараах кодыг бичиж үзнэ үү:
Хялбар код 6 – Тайлбар бичгийн жишээ

>>> print "tuulai huurhun amitan." #bi hairrtai
tuulai huurhun amitan.
(тайлбаргүй ердийн үр дүн)
>>># print "tuulai huurhun amitan"
(кодын өмнө чагт тавьсан байна.)
>>> print "tuulai huurhun amitan" bi hairtia
(Өмнө нь чагт тэмдэг тавиагүй учраас энд алдаа гэсэн бичвэр гардаг.)
Тайлбарууд нь бусад програмчдад хамгийн чухал мэдээлэл өгөх, нэмэх, сайжруулахад зориулан уншиж ойлгоход их тустай байдаг. Жишээлбэл: кодын хэсэг юу хийдэг тухай, эсвэл юу нь буруу байна гэх мэт.
Хөрөвүүлэхэд хэрэггүй кодын хэсэгүүдийн өмнө чагт тавьсанаар мөн тайлбар болдог. Гэвч дараа хэрэг болох учир устгахгүй байлгаж болно.

Бичиж эхлэх...


Хамгийн хялбар “програмчлал”

Одоо бид Пайтон програмд код бичнэ. Энэ хамгийн хялбар хамгийн бага кодууд байна. Пайтон програмын код нэг мөрөнд бичигдэж амархан хөрвүүлэгддэг. Одоо хийж үзэцгээе.

  Айдэли /IDLE-Integrated DeveLopment Environment/ нээх

Эхлэх цэсний програмсаас Пайтоны Айдл буюу орчин хөгжүүлэгч нэгтгэсэн талбарыг (Start>All programs>Python2.6>IDLE(Python GUI) товшино.) ажиллуулна. Энэ талбарт ихэнх цагаа зарцуулна. Энд програмын код бичих шинэ цонх нээх ба ямар нэг зүйл хийх програмын кодыг нэг мөрөнд хялбархан бичнэ. Дараах хялбар кодыг бичиж Enter товшино уу. ( >>> тэмдэгтийн ард нь бичнэ.)
Хялбар код 1 – Sain baina uu?, Ertunts!

>>> print "Sain baina uu?, Ertunts!"

Enter товшиж юу хийгдсэнийг үзэв үү? Та сая “Sain baina uu, Ertunts!” гэсэн өгүүлбэр хэвлэх програмын код бичлээ. Print /принт/-хэвлэ гэсэн тушаал юм. Энэ Айдл талбар таны бичсэн өгүүлбэрийг шууд л хөрвүүлж, хэвлэн харуулав. Энэ ямар нэг зүйлд зориулан /жишээ: алдаагүй цөөхөн хувьсагч харуулах, ../ турших чадвартай байна. Гэсэн ч дараагийн хичээлээр гүнзгийрүүлэн үзнэ.

Үргэлжлэл ...


Яаж Пайтон програм суулгах вэ?
Икс өү компьютерийн үндсэн програмуудад Пиппи/Pippy/ нэртэй програм бий. Энэ програм нь пайтон програмчлалын хөрвүүлэгч бөгөөд энд өгөгдсөн хялбар кодуудыг бичиж, суралцаж болно. Мөн жишээ кодууд бий учир сурахад дөхөм байх болов уу.
Компьютерийн бүх үйлдлийн системүүдэд зориулсан пайтон хөрвүүлэгч програмууд байдаг. Эдгээрээс Виндовсийн үйлдлийн системтэй компьютерт Пайтон програм татаж авахдаа www.python.org гэсэн холбоосоор орж Вин32-т зориулсан Python-2.6.1.msi гэсэн файлыг татаж авна. Татаж авсан файлаа ажиллуулж суулгана. Тийм ээ! Одоо юм бүхэн сайн болж байгаад итгэж байна. Ажиллаж байгаа эсэхийг Виндовсийн (Start>All programs>Accessories>Comand Promt) ДОС-д доор үзүүлсэн кодыг бичиж шалгана.
Мак болон линукс үйлдлийн системтэй компьютерт ч мөн адил www.python.org сайтаар ороод л татаад авна. Үбүнтү болон Икс өү үйлдлийн системтэй компьютеруудад цаанаасаа Пайтон хэлний хөрвүүлэгч суучихсан ирдэг.
Хялбар код 1 – Суулгасанаа шалгах
python –V //Энэ кодыг бичиж, дахин шалгах хэрэгтэй.
Хэрэв том V үсэг бичээгүй бол дэлгэрэнгүй хэлбэр ачаалагдана. Юу тохиолдохыг хийж үзээрэй. Тэгээд гарахдаа CTRL-D дарах эсвэл “quit” гэж бичээд ENTER товшино уу.