Monday, July 30, 2012

Пайтонд математик


   Одоо зоригтой бичиж туршъя. Та бичсэн програмын кодын үр дүн болох гаралтыг цэнхэр өнгөтэйгээр харах ёстой. Хийсэн үйлдлийн тайлбаруудыг дугуй хаалтанд дотор хийж өгсөн.

Хялбар код 2 - Математик

>>> 1 + 1
2
>>> 20+80
100
>>> 18294+449566
467860
(Энд тоонууд нэмэгдсэн байна.)
>>> 6-5
1
(Хасах үйлдэл хийгдсэн байна.)
>>> 2*5
10
(Үржих үйлдэл хийгдсэн байна!)
>>> 5**2
25
(Зэрэг дэвшүүлэх үйлдэл хийгдсэн байна. Жишээ: 5*5)
>>> print "1 + 2 niilber baina."
1 + 2 niilber baina.
(Дэлгэц дээр ямар нэг бичвэр илэрхийлэл хэвлэсэн байна.)
>>> print "neg kilobyte ni 2^10 byte, esvel", 2**10, "byte baina"
neg kilobyte ni 2^10 byte, esvel 1024 byte baina.
(Өгүүлбэр илэрхийлсэн хувьсагчууд ба нийлбэрүүд хэвлэнэ. Хэсэг бүрийг таслалаар заагласан байна.)
>>> 21/3
7
>>> 23/3
7
>>> 23.0/3.0
7.6666...
(Хуваахад үр дүн бутархай тоо үүснэ.)
>>> 23%3
2
>>> 49%10
9
(Тоог хуваахад гарах үлдэгдэлийг харуулсан байна.)
Бичсэн код байхад кодын үр дүнг үзэж болно. Дугуй хаалтанд тайлбарлав. Пайтоны үндсэн тушаалууд /командууд/, ямар үйлдэл хийдэг тухай хүснэгтээр доор үзүүлсэн байна.

Хүснэгт 1 – Пайтоны үйлдлүүд
Тушаал
Нэр
Жишээ
Гаралт
+
Нэмэх
5+3
8
-
Хасах
8-7
1
*
Үржих
3*7
21
/
Хуваах
29/3
9
%
Үлдэгдэл
29/3
2
**
Зэрэг дэвшүүлэх
5**2
25

Математикийн багш нар үйлдлүүдийн дэс дараа гэж нэрлэдэг. Пайтонд ч мөн үйлдлүүдийн дэс дараалалд хэрэглэдэг тэмдэгүүд байдаг. Хэрэв мартсан бол сануулья. Үүнд:
  1. Дугуй хаалт ()
  2. Зэрэг дэвшүүлэх **
  3. Үржих *, Хуваах /, Үлдэгдэл олох %
  4. Нэмэх + ба хасах -

Үйлдэл гүйцэтгэх дэс дараа

Энд таны мартсанаа сэргээхэд хэрэг болох зарим жишээг үзүүлэв.
Хялбар код 3 – Үйлдэл гүйцэтгэх дараалал

>>> 1 + 2 * 3
7
>>> (1 + 2) * 3
9
Энэ эхний жишээнд компьютер эхэлж 2*3 үйлдлийг хийгээд дараа нь 1 –ийг нэмж тооцоолжээ. Эхлээд үржих үйлдэл дараа нь нэмэх үйлдэл хийсэн байна.
Хоёр дах жишээнд компьютер эхлээд 1+2, дараа нь 3-аар үржиж тооцоолсон байна. Яагаад тэгсэн бэ гэвэл дугуй хаалтанд байгаа үйлдлийг эхэлж хийдэг. Сүүлд нь үржих үйлдэл хийжээ.
Жишээг харвал дугуй хаалт тавиагүй бол баруунаас зүүн тийш дараалан тооцоолжээ. Хэрэв дугуй хаалт байгаа бол хаалтанд байгаа үйлдлийг эхэлж тооцоолдог байна. Дараах жишээг үзнэ үү.
Хялбар код 4 – Дугуй хаалт

>>> 4 - 40 - 3
-39
>>> 4 - (40 - 3)
-33
Эхний жишээнд эхэлж 4-40 үйлдлийг бодоод дараа нь 3 тоог хасах үйлдэл хийсэн байна.
Дараах жишээнд 40-3 үйлдлийг хийж, дараа нь 4-өөс хасаж бодсон байна.
 
Код бичвэрт тайлбар хийх

Олон мөр програмчлахад ямар нэг юм мэдэж, санахад тайлбар хэрэгтэй болдог. Дараах кодыг бичнэ үү /Тиймээ үр дүн харагдаж байна./:
Хялбар код 5 - Тайлбарууд

>>> #Bi tailbar hiiv!
>>>
Кодын хэсэг болох тайлбар нь ажиллахгүй байна. Пайтонд ямар нэг зүйлийн өмнө нь чагт тавьсанаар тайлбар хийгддэг. Тайлбарын чагтын араас бичсэн зүйлийг хоосон, харин өмнө нь бичсэн зүйлийг хэрэгжүүлдэг байна. Тиймээс та дараах кодыг бичиж үзнэ үү:
Хялбар код 6 – Тайлбар бичгийн жишээ

>>> print "tuulai huurhun amitan." #bi hairrtai
tuulai huurhun amitan.
(тайлбаргүй ердийн үр дүн)
>>># print "tuulai huurhun amitan"
(кодын өмнө чагт тавьсан байна.)
>>> print "tuulai huurhun amitan" bi hairtia
(Өмнө нь чагт тэмдэг тавиагүй учраас энд алдаа гэсэн бичвэр гардаг.)
Тайлбарууд нь бусад програмчдад хамгийн чухал мэдээлэл өгөх, нэмэх, сайжруулахад зориулан уншиж ойлгоход их тустай байдаг. Жишээлбэл: кодын хэсэг юу хийдэг тухай, эсвэл юу нь буруу байна гэх мэт.
Хөрөвүүлэхэд хэрэггүй кодын хэсэгүүдийн өмнө чагт тавьсанаар мөн тайлбар болдог. Гэвч дараа хэрэг болох учир устгахгүй байлгаж болно.

No comments:

Post a Comment