Monday, July 30, 2012

Үргэлжлэл ...


Яаж Пайтон програм суулгах вэ?
Икс өү компьютерийн үндсэн програмуудад Пиппи/Pippy/ нэртэй програм бий. Энэ програм нь пайтон програмчлалын хөрвүүлэгч бөгөөд энд өгөгдсөн хялбар кодуудыг бичиж, суралцаж болно. Мөн жишээ кодууд бий учир сурахад дөхөм байх болов уу.
Компьютерийн бүх үйлдлийн системүүдэд зориулсан пайтон хөрвүүлэгч програмууд байдаг. Эдгээрээс Виндовсийн үйлдлийн системтэй компьютерт Пайтон програм татаж авахдаа www.python.org гэсэн холбоосоор орж Вин32-т зориулсан Python-2.6.1.msi гэсэн файлыг татаж авна. Татаж авсан файлаа ажиллуулж суулгана. Тийм ээ! Одоо юм бүхэн сайн болж байгаад итгэж байна. Ажиллаж байгаа эсэхийг Виндовсийн (Start>All programs>Accessories>Comand Promt) ДОС-д доор үзүүлсэн кодыг бичиж шалгана.
Мак болон линукс үйлдлийн системтэй компьютерт ч мөн адил www.python.org сайтаар ороод л татаад авна. Үбүнтү болон Икс өү үйлдлийн системтэй компьютеруудад цаанаасаа Пайтон хэлний хөрвүүлэгч суучихсан ирдэг.
Хялбар код 1 – Суулгасанаа шалгах
python –V //Энэ кодыг бичиж, дахин шалгах хэрэгтэй.
Хэрэв том V үсэг бичээгүй бол дэлгэрэнгүй хэлбэр ачаалагдана. Юу тохиолдохыг хийж үзээрэй. Тэгээд гарахдаа CTRL-D дарах эсвэл “quit” гэж бичээд ENTER товшино уу.

No comments:

Post a Comment