Thursday, August 9, 2012

Файл доторх програм ба хувьсагчууд


Бид нэг мөрт програмууд бичиж чаддаг болсон. Тиймээс програм яаж бичихийг мэдэхгүй бусад хүмүүст бичсэн програмаа илгээхийг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Notepad/Нөүтпэд/-аар засварлах

Пайтон програмууд бичих, оруулах нь хялбархан байдаг. Пайтон програмыг виндовсийн notepad програм дээр энгийн бичвэр мэт бичдэг. Иймээс notepad ажиллуулж доорх хялбар кодыг бичнэ үү:
Хялбар код 1 - hurga.py
#Engiin program.
print "Minii henz hurga, Magnai halzan zurvastai,"
print "Myangan honinii dundaas, Bi harmagts tanidag," 
print "Myars myars mailj, Namaig chigleseer irdeg"
print "Dun tsagaan ustei, Duran har nudtei,"
print “Tursun hoton dotoroo, Tuunees huurhun amitan ugui.”
Хялбар кодыг адилхан алдаагүй бичсэн бол 'hurga.py' нэр өгч дэлгэц дээр хадгална. Хадгалах дараалал:
File>Save товшино.
Desktop гэсэн бичвэр дээр товшиж,  доор байх нэр өгөх хэсэгт hurga.py нэр өгч Save товшино.
Энэ зурагт файлын нэр байх хэсгийг анхаарч хараарай. Ийм нэртэй файл дэлгэц дээр үүснэ.

      Айдл (IDLE) орчин ашиглах

Одоо Пайтон Айдл програм ажиллуулна уу.(2.1-д үзсэн). File > Open  товшиж hurga.py файлыг олж, нээнэ. Нээгдэх шинэ цонхонд бичсэн програмын код харагдана. Програмаа ажиллуулж хөрвүүлэхдээ Run>Run Module сонгон товшино. (эсвэл F5 товчлуур товшино). Таны бичсэн програм үндсэн Пайтоны дэлгэцэн(*Python Shell* гэж нэрлэдэг)-д ажиллаж доор үзүүлсэнтэй адил үр дүн гаргаж, үзүүлнэ:
Хялбар код 2 - hurga.py гаралт
Minii henz hurga, Magnai halzan zurvastai,
Myangan honinii dundaas, Bi harmagts tanidag,
Myars myars mailj, Namaig chigleseer irdeg
Dun tsagan ustei, Duran har nudtei,
Tursun hoton dotoroo, Tuunees huurhun amitan ugui.
Мөн Пайтон програмаар Notepad-иар үүсгэсэн шиг Айдл хэрэглэж үүсгэнэ.  Жишээ нь: Айдл програмын File > New гэж сонгон үүсгэнэ. Хэн ч өөрийн програмуудаа бичихэд хялбар юм.
Анхааруулах тайлбар:
     Нэгдүгээрт бүх тайлбар харагдахгүй байна. Энд зохиогч, хөгжүүлэгчийн тайлбар хөрвүүлэгдэхгүй байна. (Хөрвүүлэхээр туршихдаа чагт тавьж, эмх цэгцгүй байдлыг арилгана. )
     Хоёрдугаарт мөрүүдийн хоорондын холбоо хамаарлыг илрүүлдэг.Энэ нь бичвэрийн хоорондох таслалаар тусгаарлагдсан байна.  Print тушаалаар шинэ мөр эхэлж, дэлгэцэнд бичвэр харагдсанаар програм зогсдог.
     Мөн та бичсэн програмаа өөрийн тушаалын мөр прогам(MSDOS)-аас ажиллуулж туршиж болно. Тушаалын мөрөнд:
1.      'cd  Desкtop’ гэж бичээд Enter товшино.
2.      Дараа нь ‘dir’ гэж бичээд Enter товшино.
3.      hurga.py гэж бичээд Enter товшино.
4.      Таны програмыг тушаалын мөр биелүүлж хэвлэж харуулна.

Хувьсагч
Одоо хувьсагчийн тухай танилцъя. Өнгөрсөн хугацаанд хувьсагчийн тоон утгын тухай үзсэн. Одоо хувьсагч хэрэглэх програм бичэцгээе. Айдл нээж  'File>New Window'  товшин шинэ цонх гаргаж, програм бичихэд амархан байдаг. Доорх хялбар кодыг бичнэ үү. (эсвэл доор бичигдсэн кодыг идэвхжүүлж, хуулан Айдлд буулгаж, анхааралтайгаар харьцуулан үзээрэй.):
Хялбар код 3 – Хувьсагчид
#huvisagchiig jisheegeer haruulsan baina.
print "Ene program huvisagchiig uzuulj baina."
v = 1
print "Odoo v-giin utga ", v
v = v + 1
print "v-iin utga uruu 1-eer nemegdej, v-iin utga", v, “bolno.”
v = 2
print "v –iin avch baisan utga uurchlugdunu."
print "jisheend v-iin utga odoo", v, “baina”
print "v-g 5-aar urjvel v-iin utga", v*5
print "gevch v-iin utga uurchludukhgui. Tukhain ued l kheregledene.”, v
print "v = v * 5 gej v-iin utgiig ikhesgej uurchlukh bol dooorkh shig bichine."
v = v * 5
print "odoo v, v/5 utguud", v, "tentskhgui", v / 5

  Тэмдэгтүүд /Strings/

Өнгөрсөн хугацаанд хувьсагчийн тоон утгууд хэрэглэж үзсэн. Ямар ч үед тэдгээрийг өөрчилж болно. Та тэдгээрийг олон янзын тоонууд болгож болно. Хувьсагчид бичвэр багтааж болно. Хувьсагчид бичвэр багтаасан бол тэмдэгт /string-стринг/ гэж дууддаг. Энэ програмыг туршина уу:
Хялбар код 4 - Тэмдэгтүүд
#хувьсагчид бичвэрүүдийг оноох.
#эхний тэнцүүгийн тэмдэгийн өмнөх хэсгийг хувьсагч гэж нэрлэнэ.
#тэнцүүгийн тэмдэгийн арын хэсгийг бичвэрүүд гэж нэрлэнэ.
ug1 = "Sain uu?"
ug2 = "Ugluunii mend!"
ug3 = "Tand ch bas,"
print ug1, ug2 #эхний 2 хувьсагчийг хэвлэх тушаал
uguulber = ug1 +” ”+ ug3+ " " + ug2 #дахин “uguulber” нэртэй хувьсагч үүсгэж, оноох бичвэрт хувьсагчуудыг нэмэх үйлдэл хийхээр бичсэн байна.
print uguulber #сүүлийн хувьсагчийг хэвлэж харуулах тушаал өгсөн байна.

Хялбар код 5 – Тэмдэгтүүдийн гаралт
Sain uu? Ugluunii mend!
Sain uu? Tand ch bas, Ugluunii mend!
Та бичвэр агуулсан хувьсагчуудыг үзлээ. Хувьсагчуудыг нэг үсэг болон түүнээс олон үсгээр нэрлэж болох ба бид ug1, ug2, ug3, uguulber нэртэй хувьсагч үүсгэсэн. Энд урт үг эсвэл өгүүлбэрээр хувьсагч үүсгэж, хувьсагчуудыг нэмж нэгтгэж болж байна. Гэхдээ үгүүдийн дунд (хооронд нь зай үүсгэх) "  " зайтай тэмдэгт нэмсэн учраас үгүүд салангид хэвлэгдэнэ. Хэрэв “” тэмдэгт бичвэл үгүүд зайгүйгээр хоорондоо нийлнэ.
Дүгнэлт
Дууслаа! Бид одоо урт програм бичих тухай ойлгосон ба хувьсагчийн хэрэглээг мэдлээ. Дараагийн хичээлээр функцүүдыг хэрхэн хэрэглэх, тэдгээр нь юу хийдгийг үзнэ.

No comments:

Post a Comment