Ум мани бадми хум
Ум дари дүдари дүри суухай
Та өөрөө өөртөө засалч
Толгой тархи нүүрний цусан хангамжийг
сайжруулах хий бясалгалын дасгал
Энэхүү хий бясгалын дасгалыг хийснээр
толгой тархи нүүрний эд эсийн цусан хангамжийг сайжруулаж, тархины наалданг судасны
хатуурлыг илааршуулна. Энэ дасгалыг 5-7 минутанд суугаа босоо хэвтээ ямарч
нөхцөлд хийх бололцоотой.
Бэлтгэх байдал:
Ээмэг үсний зүүлт хавчаар бөгж зэрэг
чимэглэлийг бүрэн авсан байна.
Дасгал
1.
Хоёр гарын алга алганы ар өвөр
хуруу бугуй шууг үрж энерги хуримтлуулна.
2.
Хуримтлуулсан энергиэ хоёр гарын
алгыг үнэртэж хүртэнэ.
3.
Хоёр гарын алгаар нүүрээ бүтнээр
нь дээш доош нь 9 удааа илнэ.
4.
Дунд, ядам хуруугаараа 2 нүдээ
хамрын ухархайгаас гадна тийш 9 удаа илнэ.
5.
Магнайнаас ар шилний үсний адаг
хүртэл 2 алгаараа толгойны орой, хоёр хажуугаар ээлжлэн 9 удаа хүчтээвтэр илнэ.
6.
Мөн магнайнаас ар шилний үсний
адаг хүртэл толгой орой, хоёр хажуугаар ээлжлэн 9 удаа 2 гарын хуруунуудаар
зөөлөн товшино.
7.
Хоёр чихийг доош дээш нь эрхий
долоовор хуруугаараа барьж 3 удаа имэрнэ.
8.
Хоёр чихийг доош нь эрхий долоовор хуруугаараа
барьж 3 удаа шувтарна.
9.
Баруун зүүн гарын хурууны
өндөгөөр зүүн баруун талын бага тархинд баруун гар цагын зүүний эсрэг, зүүн гар
цагын зүүний дагуу зэрэг эргүүлэх маягаар 9 удаа илж, бага тархины товгор
хэсэгт 9-н хурууны өндөгөөр дарна.
10. Баруун зүүн гарын алгаараа зүүн баруун чихний доод араас хүзүүгээ баруун
зүүн талын эрүүний тал хүртэл 9, 9-н удаа иллэг хийнэ. Зүүнээс эхэлнэ.
11. 2 гараа ташаандаа аваад толгойгоо баруун зүүн тийш нь 9, 9-н удаа эргүүлнэ.
Мөн толгойгоо хойш-урагш 10 удаа дохиж, зүүн-баруун тийш ээлжлэн 10-н удаа
ганхуулна.
12. 2 гараараа ээлжлэн хүзүүний угаас мөр дагуулан ар өвөрөөр нь 3, 3-н удаа
хүчтэйхэн илэх юм уу товших дасгалыг хийж дуусгана.
Хоол боловсруулах эрхтэн системийн иллэг
Энэ нь залгиур хоолойноос хэвлийн хөндий
дэх хоол боловсруулах бүх эрхтэнийг \ улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэг,
бүдүүн гэдэг, элэг, цөс, нойр булчирхай\ хамарч тэдний үйл ажиллагааны жигд
ажиллагааг хангана. Өдөр шөнийн аль ч үед иллэгийг босоо, суугаа хэвтээ байдалд
хийж болно. Өглөө сэрэнгүүтэй өлөн элгэн дээрээ хэвтээ байдлаар хийвэл илүү
тустай.
Улаан хоолойн иллэг:
Ирүүний талхины урд талаас багалзуурыг
дамжуулан доош нь баруун зүүн гарын эрхий заагуур хуруугаар ээлжлэн 9, 9-н удаа
илнэ.
Ходоод, хэвлийн иллэг:
Баруун зүүн гарын алгаар ээлжлэн
аюулхай, хүйсийг оруулан хэвлийн дээд хэсэг буюу ходоодыг нар зөв\цагын зүүний
дагуу\ тойруулан 9 удаа илж, цааш нь хэвлийг том тойргоор мөн 9-н удаа нар зөв
тойруулан илнэ. Ингэж илж дуусгаад 2 гарын эрхий хурууны өндөгөөр юм уу
хуруунуудын өндөгөөр доош нь 9-н удаа шувтарч илнэ. Харин нөхцөлд баруун гарын
ар дээр зүүн гарын алгыг давхарлан дээрх байдлаар 2 дахин илж гүйцэтгэнэ. Дахин
хэлэхэд энэ иллэг нь хоол боловсруулах эрхтэний жигд ажиллагааг хангаад зогсохгүй
хоол шингэлтийг сайжруулж, хортой өвчлөлүүдээс сэргийлэхэд дэмжлэг үзүүлж гэдэс
зангирах, наалдинг үүсэхээс сэргийлж чадна.
Энэ тухай бурхан болооч Жалиар овогт Батын Пүрэвсүрэн
маарамба, эмчийн айлдсанаар бэлтгэн түгээв.
No comments:
Post a Comment