Monday, July 30, 2012

Пайтонд математик


   Одоо зоригтой бичиж туршъя. Та бичсэн програмын кодын үр дүн болох гаралтыг цэнхэр өнгөтэйгээр харах ёстой. Хийсэн үйлдлийн тайлбаруудыг дугуй хаалтанд дотор хийж өгсөн.

Хялбар код 2 - Математик

>>> 1 + 1
2
>>> 20+80
100
>>> 18294+449566
467860
(Энд тоонууд нэмэгдсэн байна.)
>>> 6-5
1
(Хасах үйлдэл хийгдсэн байна.)
>>> 2*5
10
(Үржих үйлдэл хийгдсэн байна!)
>>> 5**2
25
(Зэрэг дэвшүүлэх үйлдэл хийгдсэн байна. Жишээ: 5*5)
>>> print "1 + 2 niilber baina."
1 + 2 niilber baina.
(Дэлгэц дээр ямар нэг бичвэр илэрхийлэл хэвлэсэн байна.)
>>> print "neg kilobyte ni 2^10 byte, esvel", 2**10, "byte baina"
neg kilobyte ni 2^10 byte, esvel 1024 byte baina.
(Өгүүлбэр илэрхийлсэн хувьсагчууд ба нийлбэрүүд хэвлэнэ. Хэсэг бүрийг таслалаар заагласан байна.)
>>> 21/3
7
>>> 23/3
7
>>> 23.0/3.0
7.6666...
(Хуваахад үр дүн бутархай тоо үүснэ.)
>>> 23%3
2
>>> 49%10
9
(Тоог хуваахад гарах үлдэгдэлийг харуулсан байна.)
Бичсэн код байхад кодын үр дүнг үзэж болно. Дугуй хаалтанд тайлбарлав. Пайтоны үндсэн тушаалууд /командууд/, ямар үйлдэл хийдэг тухай хүснэгтээр доор үзүүлсэн байна.

Хүснэгт 1 – Пайтоны үйлдлүүд
Тушаал
Нэр
Жишээ
Гаралт
+
Нэмэх
5+3
8
-
Хасах
8-7
1
*
Үржих
3*7
21
/
Хуваах
29/3
9
%
Үлдэгдэл
29/3
2
**
Зэрэг дэвшүүлэх
5**2
25

Математикийн багш нар үйлдлүүдийн дэс дараа гэж нэрлэдэг. Пайтонд ч мөн үйлдлүүдийн дэс дараалалд хэрэглэдэг тэмдэгүүд байдаг. Хэрэв мартсан бол сануулья. Үүнд:
  1. Дугуй хаалт ()
  2. Зэрэг дэвшүүлэх **
  3. Үржих *, Хуваах /, Үлдэгдэл олох %
  4. Нэмэх + ба хасах -

Үйлдэл гүйцэтгэх дэс дараа

Энд таны мартсанаа сэргээхэд хэрэг болох зарим жишээг үзүүлэв.
Хялбар код 3 – Үйлдэл гүйцэтгэх дараалал

>>> 1 + 2 * 3
7
>>> (1 + 2) * 3
9
Энэ эхний жишээнд компьютер эхэлж 2*3 үйлдлийг хийгээд дараа нь 1 –ийг нэмж тооцоолжээ. Эхлээд үржих үйлдэл дараа нь нэмэх үйлдэл хийсэн байна.
Хоёр дах жишээнд компьютер эхлээд 1+2, дараа нь 3-аар үржиж тооцоолсон байна. Яагаад тэгсэн бэ гэвэл дугуй хаалтанд байгаа үйлдлийг эхэлж хийдэг. Сүүлд нь үржих үйлдэл хийжээ.
Жишээг харвал дугуй хаалт тавиагүй бол баруунаас зүүн тийш дараалан тооцоолжээ. Хэрэв дугуй хаалт байгаа бол хаалтанд байгаа үйлдлийг эхэлж тооцоолдог байна. Дараах жишээг үзнэ үү.
Хялбар код 4 – Дугуй хаалт

>>> 4 - 40 - 3
-39
>>> 4 - (40 - 3)
-33
Эхний жишээнд эхэлж 4-40 үйлдлийг бодоод дараа нь 3 тоог хасах үйлдэл хийсэн байна.
Дараах жишээнд 40-3 үйлдлийг хийж, дараа нь 4-өөс хасаж бодсон байна.
 
Код бичвэрт тайлбар хийх

Олон мөр програмчлахад ямар нэг юм мэдэж, санахад тайлбар хэрэгтэй болдог. Дараах кодыг бичнэ үү /Тиймээ үр дүн харагдаж байна./:
Хялбар код 5 - Тайлбарууд

>>> #Bi tailbar hiiv!
>>>
Кодын хэсэг болох тайлбар нь ажиллахгүй байна. Пайтонд ямар нэг зүйлийн өмнө нь чагт тавьсанаар тайлбар хийгддэг. Тайлбарын чагтын араас бичсэн зүйлийг хоосон, харин өмнө нь бичсэн зүйлийг хэрэгжүүлдэг байна. Тиймээс та дараах кодыг бичиж үзнэ үү:
Хялбар код 6 – Тайлбар бичгийн жишээ

>>> print "tuulai huurhun amitan." #bi hairrtai
tuulai huurhun amitan.
(тайлбаргүй ердийн үр дүн)
>>># print "tuulai huurhun amitan"
(кодын өмнө чагт тавьсан байна.)
>>> print "tuulai huurhun amitan" bi hairtia
(Өмнө нь чагт тэмдэг тавиагүй учраас энд алдаа гэсэн бичвэр гардаг.)
Тайлбарууд нь бусад програмчдад хамгийн чухал мэдээлэл өгөх, нэмэх, сайжруулахад зориулан уншиж ойлгоход их тустай байдаг. Жишээлбэл: кодын хэсэг юу хийдэг тухай, эсвэл юу нь буруу байна гэх мэт.
Хөрөвүүлэхэд хэрэггүй кодын хэсэгүүдийн өмнө чагт тавьсанаар мөн тайлбар болдог. Гэвч дараа хэрэг болох учир устгахгүй байлгаж болно.

Бичиж эхлэх...


Хамгийн хялбар “програмчлал”

Одоо бид Пайтон програмд код бичнэ. Энэ хамгийн хялбар хамгийн бага кодууд байна. Пайтон програмын код нэг мөрөнд бичигдэж амархан хөрвүүлэгддэг. Одоо хийж үзэцгээе.

  Айдэли /IDLE-Integrated DeveLopment Environment/ нээх

Эхлэх цэсний програмсаас Пайтоны Айдл буюу орчин хөгжүүлэгч нэгтгэсэн талбарыг (Start>All programs>Python2.6>IDLE(Python GUI) товшино.) ажиллуулна. Энэ талбарт ихэнх цагаа зарцуулна. Энд програмын код бичих шинэ цонх нээх ба ямар нэг зүйл хийх програмын кодыг нэг мөрөнд хялбархан бичнэ. Дараах хялбар кодыг бичиж Enter товшино уу. ( >>> тэмдэгтийн ард нь бичнэ.)
Хялбар код 1 – Sain baina uu?, Ertunts!

>>> print "Sain baina uu?, Ertunts!"

Enter товшиж юу хийгдсэнийг үзэв үү? Та сая “Sain baina uu, Ertunts!” гэсэн өгүүлбэр хэвлэх програмын код бичлээ. Print /принт/-хэвлэ гэсэн тушаал юм. Энэ Айдл талбар таны бичсэн өгүүлбэрийг шууд л хөрвүүлж, хэвлэн харуулав. Энэ ямар нэг зүйлд зориулан /жишээ: алдаагүй цөөхөн хувьсагч харуулах, ../ турших чадвартай байна. Гэсэн ч дараагийн хичээлээр гүнзгийрүүлэн үзнэ.

Үргэлжлэл ...


Яаж Пайтон програм суулгах вэ?
Икс өү компьютерийн үндсэн програмуудад Пиппи/Pippy/ нэртэй програм бий. Энэ програм нь пайтон програмчлалын хөрвүүлэгч бөгөөд энд өгөгдсөн хялбар кодуудыг бичиж, суралцаж болно. Мөн жишээ кодууд бий учир сурахад дөхөм байх болов уу.
Компьютерийн бүх үйлдлийн системүүдэд зориулсан пайтон хөрвүүлэгч програмууд байдаг. Эдгээрээс Виндовсийн үйлдлийн системтэй компьютерт Пайтон програм татаж авахдаа www.python.org гэсэн холбоосоор орж Вин32-т зориулсан Python-2.6.1.msi гэсэн файлыг татаж авна. Татаж авсан файлаа ажиллуулж суулгана. Тийм ээ! Одоо юм бүхэн сайн болж байгаад итгэж байна. Ажиллаж байгаа эсэхийг Виндовсийн (Start>All programs>Accessories>Comand Promt) ДОС-д доор үзүүлсэн кодыг бичиж шалгана.
Мак болон линукс үйлдлийн системтэй компьютерт ч мөн адил www.python.org сайтаар ороод л татаад авна. Үбүнтү болон Икс өү үйлдлийн системтэй компьютеруудад цаанаасаа Пайтон хэлний хөрвүүлэгч суучихсан ирдэг.
Хялбар код 1 – Суулгасанаа шалгах
python –V //Энэ кодыг бичиж, дахин шалгах хэрэгтэй.
Хэрэв том V үсэг бичээгүй бол дэлгэрэнгүй хэлбэр ачаалагдана. Юу тохиолдохыг хийж үзээрэй. Тэгээд гарахдаа CTRL-D дарах эсвэл “quit” гэж бичээд ENTER товшино уу.