Пайтон/Python/ нь програмчлалын хэл юм. Хэл гэж юу вэ? Энэ нь маш энгийн ойлголт юм. Хүмүүс хоорондоо ярьдаг хэл, техникийн хэл, гадаад хэл, англи хэл, хятад хэл ... хэмээн ярьдаг. Хүмүүсийн хооронд ярьдаг хэл нь улс орноос хамаарч өөр өөр байдаг. Тэдгээр өөр хэлтэй өөр өөр улс орны хүмүүс хоорондоо харилцаж ойлголцохын тулд нэг хэлнээс хэлмэрчлэн нөгөө хэл рүү болгох хэрэг болдог. Үүнтэй адил програмчлалын хэл гэдэгт хүмүүсийн харилцдаг хэлийг техникийн хэлэнд хөрвүүлэн гүйцэтгэдэг хэл гэж ойлгоно. Програмчлалын хэлний хөрвүүлэгч гэж юу вэ? Энд мэдэхгүй хүмүүст зориулж програмчлалын хэлээр ямар нэг зүйл /Үйлдэл гүйцэтгэх тушаал, командууд илэрхийлсэн бичлэгүүд болох програмын код/ бичиж, компьютер юу хийж гүйцэтгэдэг тухай өгүүлнэ. Гэхдээ програмчлалын хэлүүд хэдэн зуугаараа байдаг. Иймд програм бичихдээ тэдгээр хэлнүүдээс сонгон бичиж, богино хугацаанд хөрвүүлж, хурдан ойлгох шаардлага гардаг байна. Ийм шаардлагыг хангасан хэл бол пайтон програмчлалийн хэл юм. Хүмүүс хоорондоо ойлголцож чаддаг хэлтэй адил-програмчлалын хөрвүүлэгч пайтон хэл нь гайхамшигтай хялбар бичиглэлтэй хэл юм.
Monday, April 25, 2011
Saturday, March 26, 2011
Миний програмчлалын хэлний тухай ойлголт
Хаа байсан олон жилинй өмнө 1985 онд миний сурч байсан сургууль маань дөнгөж транзисторын үеийн техник тоног төхөөрөмжтэй, програмчлалын хичээлээр бэйсик хэлний тухай заадаг байсан. Энэ үед интернэт гэж юу ч байсангүй. Миний хувьд физик математикийн ангийн оюутан, гэрээр микросхемын тухай судалж, урт долгионы радио хийгээд л бөөн баяр хөөр болж байсан үе. Тухайн үед заалгаж байсан хичээл нь дөнгөж график харагдац хөгжиж эхэлж байжээ. Багш маань хүмүүс хэрэглэх хэрэглээний програм хөгжинө хэмээн хэлэхэд нь хэзээ ч юм бол доо гэсэн сэтгэгдэл төрж байж билээ. Өнөөдөр энэ бүхнийг эргээд харахад хөгжил гэдэг мөн ч хурдан байна шүү гэсэн бодол төрөх юм. За тэр үеийн тухай бодохоор орос нэвтрүүлэг, орос сэтгүүл үзэхээс өөр мэдээлэл авах боломжгүй ямар ч хөгжих боломжгүй байжээ.
Subscribe to:
Comments (Atom)